Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.04.02 14:44
515
Д.Нацагбадам: 2024 онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй 532 осол бүртгэгдэж, гурван иргэн амиа алдсан

Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хүүхдүүд суррон, скүүтер, мопедоос унах нь нэмэгдэж, унаж бэртэх, гэмтэх тохиолдол эрс нэмэгддэг. Тиймээс ГССҮТ-өөс тус асуудалтай холбогдуулан тоон мэдээлэл авсныг хүргэж байна.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Д.Нацагбадам: ГССҮТ-ийн статистик тандалт судалгааны албанаас гаргасан тоон мэдээллээс харахад он гарснаас хойш эхний гурван сарын хугацаанд суррон, скүүтер, мопедоос унасан 28 иргэн бэртэж гэмтсэн байна. 

Харин 2024 онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй 532 осол бүртгэгдэж, гурван иргэн амиа алдсан.

Тархины хүнд гэмтэлтэй хүмүүст яаралтай хагалгаа хийдэгбол мөчдийн хугралтай иргэдийг эмнэлэгт хэвтүүлж, мэс засал хийдэг. Харин хөнгөн гэмтсэн иргэдийг дүүрэг руу нь шилжүүлж, иргэд дүүргээсээ зөвлөгөө аваад буцдаг. 

2021 оноос 2024 он хүртэлх тоон мэдээллийг харахад нийт 887 иргэн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Гэвч гэмтэж бэртэж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. 

Шууд дамжуулалт: