Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна. Харин СЭМҮТ аутизмын оношилгоо, үнэлгээний ADOS-2 аргачлалын шинээр нэвтрүүлж, өдөрлөг зохон байгуулж байна.
СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, АУ-ны магистр Л.Цэрэндолгор: СЭМҮТ аутизмыг таниулах дэлхийн өдөр болон аутизмыг таниулах 4-р сарын хүрээнд ADOS-2 аргачлалын шинээр нэвтрүүлсэн. Тус аргыг нэвтрүүлснээр аутизмын эмгэгийг оношлох, үйл явц илүү шинжлэх ухаанч, нотолгоонд суурилж нарийн гарах боломжтой болж байна.
Эмч мэргэжилтнүүдээ Турк улсад сургалтад хамруулж, бэлтгээд ирсэн. Эмчилгээ хийх эмч нарийн багаа бүрдүүлж, оношилгоо үзлэг хийх өрөөгөө бүрэн тохижуулж дуусаад өнөөдөр нээлтээ хийлээ.
Аутизмыг олон нийтэд зөвөөр таниулах, хүлээн зөвшөөрөгдөхөд нь дэмжлэг үзүүлэх, хэрхэн тусалж дэмжиж ойлгох вэ гэх мэдээллийг иргэдэд өгч таниулах сар болж байна.
Шууд дамжуулалт: