Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.04.04 11:57
655
Б.Мөнхсоёл: Татварыг бүлэгчлээд бууруулах боломжтой гэж харж байгаа

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Б.Мөнхсоёл УИХ-ын гишүүн: Төсвийн орлого бүрдэхгүй бол төрийн албан хаагчдын цалин тавигдахгүй. Өндөр настны тэтгэвэр тавигдахгүй. Олон төрийн байгууллагуудын цахилгаан, дулаан зэрэг бүх зардлууд гацна. Энэ олон төслийн баланс алдагдана.

Яг айлын орлого, зарлага шиг. Энэ хоёр талаа зэрэг авч үзэх ёстой гэж эдийн засагч хүний хувьд хэлмээр байна. 

Хүсэл аль талд нь ч байгаа. Маш их мөнгөтэй болоод дэд бүтцээ хөгжүүлээд, сайжруулаад, бизнесийн орчныг гоё болгох юмсан төсвийн орлого их байгаасай гэж төр засаг хүснэ. Нөгөө талдаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татвар байгаасай гэж иргэд хүснэ. Энэ хоёрын тэнцвэрийг олох ёстой. 

Олон төрлийн татваруудын аль нь иргэнд эцсийн бүтээгдэхүүн, эцсийн эцсийн үйлчилгээ иргэнд дарамт учруулж байгааг авч үзэх ёстой.

НӨАТ-ын 10 хувь ч гэдэг юм уу иргэнд маш их татвар ногдоод байна. Тиймээс татварыг бүлэгчилж, бууруулах боломжтой гэж үзэж байгаа. 

Шууд дамжуулалт: