Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.04.04 12:27
1115
Ч.Лодойсамбуу: Нэмэлт урамшуулал, хоол унааны мөнгөнөөс НДШ тооцож авдгийг болиулах хуулийн төсөл санаачилсан

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас НДШ болон шинээр санаачилж буй хуулийн төслийнх нь талаар тодрууллаа.

Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүн: Ажилтан, ажил олгогч хоёулаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Гэтэл ажил олгогчийн төлж байгаа НДШ нь ажилтны тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй. НДШ яг татвар хураамж шиг өнөөдрийг хүртэл явсан.

Мөн хөдөлмөрийн гэрээнээс бусад иргэний хуулиар зохицуулагддаг ажил гүйцэтгэх гэрээнүүд дээр хөлс авахаар ахиад НДШ төлөгддөг асуудлыг болиулъя гэж байгаа. 

Энэ нь хувь хүн хуулийн этгээдийг бизнесээ төрөлжүүлэх, ажил хийх нөхцөлд нь саад учруулж байна. Яагаад гэхээр, надад хүн 1 сая төгрөг өгөхийн тулд 115 мянган төгрөг нэмж төлж байж тухайн хүнээ ажил гүйцэлдүүлэх нөхцөл бүрддэг. 

Энэ нь НДШ гэдэг нэртэй боловч иргэний тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, зүгээр л хураамж болоод явдаг. Татвар гэж нэрлэгдээгүй татвар болж байна

Хөдөлмөрийн хөлснөөс гадуурх нэмэлт урамшуулал, хөнгөлөлт, дэмжлэг, хоол унааны мөнгө гээд бүх зүйлээс НДШ тооцож авдаг. Энийг болиулах хуулийн төсөл санаачилж байгаа.

Шууд дамжуулалт: