Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.04.04 16:28
2564
Ц.Нямдорж: Улс төрд байхдаа дорвитойхон шиг үзээд, явсныхаа дараа чимээгүй байх хэрэгтэй

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийг тусгай үүрэгт элчин сайд нарыг хариуцаж ажиллахаар болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс тус асуудлын талаар тодрууллаа.

Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд асан: Санал ирсэн. Одоохондоо хариу өгөөгүй байгаа. Шаардлага гарвал ганц нэг зөвлөгөө өгөх байх. Гэхдээ энэ бол албан ёсны албан тушаал биш. Цалин байхгүй. Дарга нар дуудаад төрийн эрх ашигтай холбоотой асуудал байвал ганц нэг санал хэлж болох түвшинд л байгаа.

Улс төрд байх хугацаандаа дорвитойхон шиг үзээд явсныхаа дараа чимээгүй байсан нь дээр. Би ийм хатуу байр суурьтай байдаг.

Улс төрд байна гэдэг төрд тангараг өргөөд цэргийн хүн шиг зүтгэнэ гэсэн үг. Шаардлага гарвал амиа өгнө гэсэн тангараг шүү дээ. Харин гарсныхаа дараа будилаан хутгах дургүй. Энэ бол миний араншин. 

Шууд дамжуулалт: