МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдсан. Тус хурлаас ямар ямар шийд гарсан талаар МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяагаас тодрууллаа.
А.Ариунзаяа МАН-ын бүлгийн дэд дарга: МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Эдгээр асуудал нь дандаа хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.
Манай удирдах зөвлөлөөс төрийн албанд шилжих, өөрийн хүсэлтээр түдгэлзэж өөр албанд шилжиж байгаа хүмүүсийн асуудлыг өөрсдийнх нь хүсэлтээр шийдэж, намын удирдах зөвлөлийн гишүүнээс түдгэлзүүлсэн. Нөхөж орж ирэх хүмүүсийн асуудал огт яригдаагүй. Харин өөрсдийнх нь хүсэлтээр таван хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээс нь хассан.
Бусад асуудал нь, улс төрийн намын тухай хууль одоо хэрэгжиж байгаа. Намууд энэ ондоо их хурлаа хийгээд бүтэц, зохион байгуулалт, дүрэм гэх мэт хурлаа зохион байгуулах ёстой. Энэ хурлаа хийх бэлтгэл ажлын хэсгүүдээ байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. Улс төрийн намын тухай хуулиараа намын дэргэдэх судалгааны байгууллагын захирлыг шинээр томилсон. Мөн санхүүгийн тайлангаа хүргүүлдэг. Санхүүгийн нөхцөл байдлаа баталж, тайлангаа хүргүүлэх шийдвэрээ гаргасан.
Шууд дамжуулалт: