Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.07 09:45
938
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болж, хавьтлын тоо 9606 болсон

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болж, хавьтлын тоо 9606-д хүрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Харин эмнэлэгт 118 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 1 иргэн эмчилгээ хийлгэж байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.