Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ice top хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ мансуурсан байж болзошгүй байдалтай цахим орчинд бичлэг нийтэлсэн.
Тус асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад, тодруулах ажиллагаа явуулж байгаа гэсэн юм. Учир нь Б.Оргил-Эрдэнэ урьдчилсан байдлаар гадаад улсад байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс хар тамхи хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдвол тухайн орны хуулиар шийдвэрлэгдэх аж.
Ice top хамтлагийн Б.Оргил-Эрдэнийн энэ мэт бичлэгүүд өмнө нь цахим орчинд тарж, тэрээр уучлал гуйгаад өнгөрч байсан юм. Бид тус хэргийн талаар эргэн мэдээлэх болно.