Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
16 мин дараа
595
Ч.Лодойсамбуу: Дахин нэг удаа ардчиллын давалгаа өрнүүлэх ёстой юм байна гэдэг дохио ирж байгаа

Ардчилсан намын 35 жилийн ой болж, ҮБХ хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодруулсан товч мэдээллийг хүргэж байна. 

Ч.Лодойсамбуу: Монголд ардчилал амьтай байгаа. Би ардчилалтай нас яг чацуу. Ардчилал бидэнд юу байхгүй байхад юуг авчирсан бэ гэдгийг төсөөлөхөд хэцүү. Учир нь бид тэр үед байгаагүй. Төсөөллөөр өнөөдрийн бидний сонгох, сонгогдох эрхтэй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байгаа нь ардчилал амьд байгаагийн давлагаа, баталгаа. Гэхдээ аюулд байгаа.

Одоо 35 жилийн дараа дахиад нэг удаа ардчиллын давалгаа өрнүүлэх ёстой юм байна гэдэг дохиог ардчилалтай хамт төрсөн бид нарт өгч байгаа.  Их хуралд сонгогдсон манай үеийнхэн ардчилалд бодитой ирж байгаа аюулыг яаж давах вэ, дараагийн давлагааг яаж авчрах вэ, ардчилал гэсэн үгнээс төвөгшөөж байгаа төөрөгдлийг хэрхэн арилгах вэ гэдэг том даалгаврууд бидний өмнө байна. 

ҮРГЭЛЖЛЭЛ: