m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
213
Ж.Батсуурь: Засгийн газар хамтрах бүрт үүргээ гүйцэтгэж ирсэн

Ардчилсан нас үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа. 

-1990 оноос хойш Ардчилсан Үндсэн хуулиа батлуулж,  9 сонгуульд оролцож, төрт ажилд гар бие оролцжээ. Энэ удаагийн хувьд хамтарсан ЗГ байгуулж, ард түмний хүсэн хүлээсэн олон арван жил гацсан төслүүдийг эхлүүлж,  урагшлуулахаар хамтарсан ЗГ-т орж ажиллаж байна. Энэ бол ард түмний бидэнд өгсөн захиалга. АН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх даалгавар гэж үзэж байна.

-Мөрийн хөтөлөрийн хэдэн хувь хамтарсан ЗГ-т тусгагдсан вэ?

-Нийцэж байгаа. Нийцэхгүй бол хамтарсан ЗГ-т орох боломжгүй шүү дээ. Хамтарсан ЗГ байгуулснаар олон арван жил гацсан төслүүдийг хөдөлгөхөөр болж, 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Зарим нь бараг 30 жил гацсан төсөл байснаас өнөөдөр 5 нь ч хөдөлсөн банйа. Энэ нь өрхийн орлого, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Монгол Улс хаанаас мөнгө олох ёстой, хаанаас мөнгө босгох ёстой,  юу хийх вэ гэдэг бүх агуулгыг олон дахин тооцож үзээд хамтарсан ЗГ-т орсон.

-Мега төслүүд чухал ч хүний эрхийн зөрчил нэмэгдээд, хүний эрхийн индексээр хойшоо ухраад байна вэ

-Бид сая л хамтраагүй шүү дээ. 30 гаруй жилийн өмнөх, 20 гаруй жилийн өмнө хамтарч байсан хамтралуудын үед төрсөн хүүхдүүд сайн мэдэхгүй байна. Өмнөх хамтарч байсан ЗГ үүргээ биелүүлж, Оюутолгойн гэрээг урашлуулсан. Хэрэв Оюутолгойн төсөл хэрэгжээгүй байсан бол өнөөдөр Монгол Улс ямар байх байсан бэ. Тэгсэн мөртөө цаана нь гацаж байсан зүйл байсан уу гэвэл бий. Тэгэхээр аль нэг талаа орхигдуулалгүй тунг тааруулах хэрэгтэй. Хүний эрхийн талаа ч , эдийн засгийн талаа ч орхигдуулахгүй явах хэрэгтэй.