Ардчилсан намын 35 жилийн ойн хүрээнд Үндэсний бодлогын хороо хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг томиллоо.
Өнөөдөр бол ардчилалд хайртай Монголын бүх хүмүүсийн төрсөн өдөр. Өнөөдөр ҮБХ хуралдаж, АН-д нэгдэх гэсэн намуудын хүсэлтийг хүлээн авч, хэлэлцлээ. Энэ баярынхаа өдөр намынхаа гишүүд дэмжигчдэд баярын арга хэмжээ болгож, намуудаа нэгтгэх ажлуудаа хийж байгаа юм.
Би ЕНБ-ийн даргаар томилогдсон энэ цаг хугацаа бол тун хариуцлагатай жил. Ер нь бол Монголд ардчиллын индексүүд буурч байгаа.
Дэлхийн судалгааны байгууллагаас ардчиллын гол индикатор болсон Монголын сэтгүүл зүйн салбарт буюу хэвлэлийн эрх чөлөө алдагдсан сэтгэл эмзэглэм тохиолдлууд өнгөрсөн он жилүүдэд болсон талаар гаргасан. Хамтарсан Засгийн газрын хугацаанд энэ асуудлуудыг ч шийднэ.