Монголын ирээдүйн хөлбөмбөгчид дэлхийн тавцанд авьяас, ур чадвараа сорихоор Герман, Португал улс руу мордож байна.
“Дэрэн” хөлбөмбөгийн клубийн U10 болон U13 насны ангиллын багууд 2025 оны 4-р сард Европ тивд болох нэр хүндтэй арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.
2024 оны 4-р сарын 10-наас 16-ны өдрүүдэд баг тамирчид Германд байрлах Gert Engels академитай хамтран бэлтгэл хийж, Европын мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулна. Энэхүү академи нь дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэх чиглэлээр нэр хүндтэй байгууллагын нэг юм.
Үүний дараа, 4-р сарын 19-нөөс 22-ны хооронд баг тамирчид Португалын Лисбон хотод зохион байгуулагдах “IBERCUP 2025” олон улсын тэмцээнд оролцоно.
Энэ тэмцээн нь Европын болон дэлхийн шилдэг академийн багуудын өрсөлддөг, өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэгт тооцогддог.
"Дэрэн" клубийн удирдлагууд хэлэхдээ: “Энэ бол манай хүүхдүүдийн хувьд зөвхөн туршлага биш, мөрөөдлийн эхлэл. Дэлхийн түвшний багуудтай өрсөлдөж, өөрсдийгөө сорих боломж гарч байгаад бид баяртай байна. Эдгээр олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцох боломжийг олгож, тусалж ажилласан Биеийн тамир, спортын улсын хороо болон Go Mongolia-д талархаж байна” хэмээлээ.
Монголын хөлбөмбөгийн ирээдүйг тодорхойлох энэхүү аялалд нийт спорт сонирхогчид, эцэг эх, дэмжигчид хамтдаа амжилт хүсэж, бахархах мөч ирлээ.