m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.04.09 15:31
1190
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

2025 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дууссан ба шалгалтыг дөрөвдүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд зохион байгуулна.

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

Түүх: 10:00-11:20

Англи хэл: 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

Хими: 10:00-11:40

Газарзүй: 13:00-14:20

Нийгэм судлал: 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

Биологи: 10:00-11:20

Математик: 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

Физик:10:00-11:40

Орос хэл: 13:00- 14:20

Монгол хэл: 16:00-17:20

МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлана.