2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд орон нутагт 23, нийслэлд 29 шалгалтын төв байна.
Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх юм.
Үүнд:
Тусгай хэрэгцээ шаардлагатай болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй.
МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлана.