МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хурлаар УЕП Б.Жаргалсайханг үүрэгт ажилд нь улираан томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяагаас тодрууллаа.
"МАН-ын бүлгийн хурал хуралдаж дууслаа. Үндсэн хуулийн 56.2, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.17, Прокурорын тухай хуулийн 46.1 дэх хэсгийг үндэслэн Б.Жаргалсайханыг УЕП-оор томилохыг зөвшилцөхөөр хүргүүлж байна гэж намын бүлгүүдэд танилцуулсан. Үдээс хойш ХЗБХ-оор орж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг зөвшилцөх асуудал хэлэлцсэн. Прокурорын тухай хуулиар арваас дээш жил ажилласан мэргэжлийн хүн байна гэсэн. Танилцуулгыг ЕТГ-ын дарга Г.Занданшатар намын бүлгүүдэд танилцууллаа. Манай намын бүлэгт хийсэн танилцуулгадаа Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан. Ерөнхий сайдын хувьд ч гэсэн яагаад тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстойг намынханд танилцуулсан. Тулгамдсан асуудлуудын хувьд Эрдэнэтийн 49 хувь, саарал жагсаалтад орсон зэрэг асуудлуудад төрийн өмнөөс гомдол гарган манлайлж ажилласан. Иймээс хамтарсан ажиллагаа маш сайн ажиллаж байгаагаас мэргэжлийн хүнээ үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа. МАН-ын бүлгийн хуралд орролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ" гэлээ.