Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.04.10 10:31
1124
Барилга угсралтын шинэ технологийг ногоон зээлээр авах боломж...

Барилга угсралтын шинэ технологийг ногоон зээлээр авах боломжийг "Юнистийл" компани бүрдүүлжээ. 

Барилгын ажлаа эхлүүлмээр байвч эдийн засгийн асуудалтай нүүр тулсан бол анхаарлаа нааш хандуулаарай. “Юнистийл панел” ХХК-ийн Маркетингийн менежер А.Мөнхжаргалтай ярилцлаа.

- Сайн уу. Эхлээд компанийнхаа тухай мэдээлэл өгөөч? Барилга угсралтын материалыг ногоон зээлээр авах боломжийг бүрдүүлжээ. Ямар ямар бүтээгдэхүүнийг авах боломжтой вэ? Бүтээгдэхүүний онцлогийг танилцуулаач. 

Манай компани нь барилга угсралт, барилга угсралтын үеийн материалын худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад 10 орчим жил болж байгаа.  

Бид төмөр бетон болон ган хийцээр орон сууц, үйлдвэрлэлийн барилга угсралтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Мөн барилга угсралтын ажилд ашигладаг хэв хашмал, тулаас зэрэг материалуудыг БНСУ-с импортлон худалдаалж, түрээсэлж байна. 

Ногоон зээлээр авах боломжтой бүтээгдэхүүнүүд гэвэл: 

1.Хөнгөн цагаан хэв хашмал /Easyform/ 

Хөнгөн цагаан хэвний хувьд  томоохон орон сууцны төслүүдэд өргөнөөр ашиглаж байгаа. Барилга баригдах цаг хугацаа болоод урсгал зардлуудыг хэмнэх хамгийн их онцлогтой технологи. 

Ямар ч модон бүтээгдэхүүн ашиглахгүй, мөн зөвхөн алх бариад барилга барина шүү дээ. 

2.Фастформ буюу хучилтын хэв /Fastform/

Бидний 28 хоногийн хүлээлтийг 5 хоногт л гүйцэтгэх боломжтой бүтээгдэхүүн байна. Хучилтын хэвэнд ашиглагдах брус модыг орлох орчин үеийн боловсронгуй хэв хашмал юм. 

3.К100 буюу даацын хана, баганын хэв хашмал /K100 Wall form/

К100 буюу өндөр даралттай бетон цутгахад зориулсан хэв хашмал. Энэ хэв нь өндөр төвөгшилтэй барилга, том баганууд, дэд бүтцийн байгууламжууд, уул уурхайд маш тохиромжтой. 

Бидний танилцуулж буй бүтээгдэхүүнүүд нь барилга угсралтын ажилд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, барилгад ашигладаг модны ашиглалтыг халах, барилгын хог хаягдлыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын хүртээмжтэй.

-Инвескор санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж байна. Энэ нь барилгын  салбарт ямар дэвшилтийг авч ирж байна вэ?

Монгол улсын хувьд эрс тэс уур амьсгалтай, Зун намар буюу барилга барих боломжтой улирал богино тул Барилгын ажлыг аль болох хурдан гүйцэтгэх шаардлагатай байдаг. 

Бидний уламжлалт арга буюу брус фанер ашиглан хучилт хийх нь дэлхий нийтэд хэдийн хоцрогдож, байгальдаа ээлтэй бөгөөд хурдан угсрах боломжтой технологиудыг ашиглаж байна. 

Манайд тулгамдаж буй асуудал нь барилгын санхүүжилт бөгөөд гүйцэтгэгч компаниуд технологийн дэвшилтэт аргуудыг ашиглахад хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байгаа тул бид Инвескортой хамтран ажиллаж эхэлсэн.  

-Чанартай бүтээгдэхүүнээр барилгаа барих хүсэл байвч эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах тохиолдол олон. Ямар нөхцөлөөр дээрх бүтээгдэхүүнүүдийг ногоон зээлээр авах вэ?

Юнистийл компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй Easyform буюу Хөнгөн цагаан хэв хашмал, Fastform Буюу хучилтын хэв хашмал, К100 буюу  ногоон зээлийн санхүүжилтээр авах хүсэлтийг Инвескорд гаргаж авах боломжтой. 

  • Мөнгөн дүн: 500.0 сая хүртэл
  • Хүү: сарын 2.5%
  • Хугацаа: 36 сар хүртэл
  • Барьцаа: ББСБ-н шаардлага хангасан ҮХХ болон хөлөх хөрөнгө

-Барилгын компаниуд “Ногоон” гэх тодотголыг их ашигладаг. “Юнистийл консракшн” ХХК-ийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Манай хамт олны хувьд Барилга барихын тулд модыг ихээр тайрах, ой мод сүйтгэхгүй байх тал дээр бусад компаниуддаа “Модгүй барилга - Ногоон ирээдүй” уриалга гарган хамтран ажиллаж байгаа. 

Цаашлаад барилгын компаниуд нэгдэн, хамтарсан уриалга гаргаж, олон нийтэд энэ сэдвийг ойлгуулах кампанит ажил өрнүүлж 

-Барилгын норм, стандартад модыг хязгаарлах бодлогын санал оруулах

-Модгүй барилга баригчдад урамшуулал олгох

-Байгалд ээлтэй бүтээгдэхүүн технологи ашиглаж буй барилгачдад хөнгөлөлттэй зээл, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэхэд түүчээлэх, хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. 

Манай улсын хувьд үйлдвэрлэгч орон биш. Тиймээс бид шилдэг, чанартай бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нь хамгийн зөв сонголт.

KITSEN компанийн хувьд Хятад улсдаа барилгын шат болон хэв хашмалын үйлдвэрийн ТОП 10 компанийн нэг байгаа. Бүтээгдэхүүний чанар болоод инновацилаг байх тал дээр маш их анхаардаг. 

Монгол улсын цаг уур, барилгын салбарын нөхцөлд тохирох 10 гаруй бүтээгдэхүүнийг бид сонгон онцолж байна.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.