Зодооны урлагийн домог болсон жүжигчин Жэки Чан дөрөвдүгээр сарын 7-нд 71 нас хүрсэн. Хонконгод мэндэлсэн тэрээр Брюс Ли зэрэг домгуудын тоглосон кинонд орлон тоглогчийн дүр бүтээж уран бүтээлийн гараагаа эхэлж байв.
Гардан тулаан, жүдо, таеквондо, житкундо зэрэг хэд хэдэн төрөлд хар бүстэй болсон Жэки Чан 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр гол дүрд тоглох болсноор алдаршиж эхэлсэн юм. Тэрээр зургаан аравны турш 140 кинонд тогложээ. 1978 онд анх удаа найруулагчийн үүрэг гүйцэтгэж, тэр цагаас хойш 10 кино удирдан найруулжээ. 2016 онд кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Америкийн кино урлагийн академийн хүндэт шагнал хүртэж байв.
Жэки Чан 2025 оны Critics Choice Awards ёслол дээр олон нийтийн өмнө гарч ирж англиас өөр хэлээр ярьдаг шилдэг киног танилцуулахад хурсан олон хүндэтгэн алга нижигнүүлэн угтаж авчээ.
Тэрээр нэг хэсэг чимээгүй байж байгаад кино урлагт эргэн ирж байгаа аж. Жэки “Karate Kid: Legends” кинонд тоглохоор эргэн ирсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ киноны нээлт тавдугаар сарын 30-нд болохоор товлогджээ.