Пүрэв гарагийн өглөөний зочноор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул оролцлоо.
- Засаг дарга болсноосоо хойш ямар ажлууд дээр гол төлөв анхаарлаа хандуулан ажилааж байгаа талаар ярилцлагаа эхэлье.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдоод 4, 5 сарын хугацаа өнгөрч байна.
Энэ жилийн төсвөө батлуулах, дүүргийн ажлуудтай танилцах зэрэг ажил дээр голлон анхаарч ажиллаа. Мөн миний хувьд нийслэл дэх төлөөлөгч тул нийслэлийн төсөв батлах тал дээр анхаарч ажиллаа гэх мэтчилэн нэлээд олон ажилд анхаарлаа хандуулан ажиллаа. Үүний нэг бол орц, гарцыг чөлөөлөх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим зөвшөөрөлгүй объектыг буулгах зэрэг ажлыг хийж байна.
- Иргэдийн зүгээс хэр дэмжлэгтэй байгаа вэ? Мөн өмчөө нураалгаж байгаа өмчлөгч нарын ямар эсэргүүцэлтэй нүүр тулж байгаа вэ?
- Баянбүрд орчимд бол нийтийн эзэмшлийг хааж боосон хувийн өмч нэртэй хаягдчихсан объект их. Дүүргийн зүгээс эдгээр эмзэг цэгүүд дээр камер тавина. Манай хотод амьдарч байгаа иргэдийн ойлгох ёстой зүйл бол нэг нэгэндээ дасан зохицоод амьдрах ёстой. Хогний менежментийг Чингэлтэй дүүрэг анх санаачлан хэрэгжүүлсэн. Одоо нийслэл бас хэрэгжүүлж байгаа. Танай дүүргийн хувьд хэрэгжилт ямар шатандаа байна вэ? Өмнө нь өдөрт 3-4 удаа хогны машин хорооллуудаар явж хогоо түүдэг байсан нь маш их зарлага гардаг байсан. Дээрх менежментийг хэрэгжүүлснээр энэ зардлаа орлого болгох боломжтой болсон. Дараагийн асуудал нь дүүрэгтээ хогоо ангилах, дахин боловсруулах үйлдвэртэй гэрээ байгуулж, ангилсан хогоо боловсруулдаг болж байна. Тэгэхгүй бол 1000 цагдаа камер тавиад хогноосоо ангижрахгүй.
- Чингэлтэй дүүрэг ЕБС-ийн сурагчдаа сэлж сургах ажлыг хэрэгжүүлж байгаа юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Манай дүүрэгт спорт хороо гээд маш гоё бассейнтай. Мөн дунд сургуулиуд маань бассейнтай болж байгаа. Цаашлаад бух сургуулиа бассейнтай болгохоор ажиллаж байна. Үүнийхээ бэлтгэл ажил болгоод сурагчдаа сэлж сургая гэж байгаа. Одоогийн байдлаар 500 гаруй хүүхэд сургалтад хамрагдаад байна. Энэ жилдээ 1200 орчим хүүхэд хамруулахаар ажиллаж байгаа. Ерөнхийдөө хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөөх ажил юм.
- Мөн газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажлын явцын талаарх мэдээлэл өгөөч?
- Манай дүүрэгт “Сэлбэ шинэ хороолол” буюу 12-13 мянган өрхийн орон сууц барих том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүний бэлтгэл ажил эрчимтэй явж байгаа бөгөөд энэ хавраас барилга угсралтын ажил эхэлнэ...
Ярилцлага бүрэн эхээр нь үзэх: