m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.11 11:48
1517
Ж.Галбадрах: Би бүх сургуулийг "Шинэ монгол" шиг болгох том амбицтай УИХ-ын гишүүн болсон

 УИХ-ын гишүүн Ж.Галбадрах зарим асуудлаар тодруулга мэдээлэл өглөө. Тэрээр "Төрийн өмчийн сургуулийн менежментийг сайжруулах төсөлтэй холбоотой тайлар мэдээлэл өгье. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулаад, тэр сургуулийн менежмент ноу хаугаа төрийн өмчийн сургуульд нэвтрүүлэхээр нэгдүгээр үе шат дууссан. 2023-2024 онд 60 сургуульд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж амжилттай хэрэгжсэн. МАН-аас энэ төсөл амжилттай явагдаж үр дүнгээ өгснөөс нэр дэвшиж, боловсролын салбарт шинэчлэл хийгээчээ гэх хүсэлт ирсэн. Энэ дагуу долдугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2024-2025 оны хичээлийн жилд  төслийн гуравдугаар үе шатыг эхлүүлсэн. 

Өнөөдөр төрийн өмчийн сургуулийн чанар ямар хэмжээнд байгааг та бүхэн мэдэж байгаа.  боловсролд оруулдаг нэг төгрөг хэд дахин арвиждаг. Иймээс төрийн өмчийн сургуулиудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Монголын бүх сургуулийг "Шинэ монгол" сургууль шиг болгох л том амбицтай УИХ-ын гишүүн болсон. Үүний тулд "Шинэ монгол" сургуулийн нийгмийн ажилтнаа энэ төсөл рүү татаж авч ажиллуулж байгаа. Юмаа сайн мэддэг гардаж сайн хийдэг хүмүүс энэ төслийг хийж байж үр дүнд гарна. Төсөлд хамрагдсан 60 сургуулиас 40 нь "Шинэ монгол" сургууль шиг болж байна. Үр дүнд нь багш нар нэг зүг рүү харж, хамтарч ажиллаж сурна. Гүйцэтгэлийн үнэлгээгээр үр дүн харагдана. Сургууль болгон хүүхдүүдийн зүрх, сэтгэлийн боловсролыг дээшлүүлэх үр дүн гарна.  120 сургуулийг зургаан анги болгоод, 20 хүн дунд нэг чиглүүлэгч ажиллаж байна. 10 сая төгрөгөөр 188 цагийн сургалт, томилолт хурал үйлчилгээ бүгд энэ төсөвт багтсан.  2028 он хүртэл 704 сургуульд хүрч ажиллахыг хүсч байна. Хувийн сургуульд гарч ирсэн шинэ зүйлийг төрийн сургуульд нэвтрүүлж, би оюуны өмчөөр баталгаажсан  ноу хоугаа нэвтрүүлж байгаа" гэлээ.