УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр "Төрийн өмчийн компаниудад хяналтын менежер томилж байгаа. Намайг МИАТ компанид хяналтын менежер томилох санал тавьсан. Хяналтын менежер хийх бол хамгийн үл бүтэх газар очиж ажиллах хүсэлт тавьсан. Энэ дагуу Тамир Тавантолгой төмөр зам компанийн хяналтын менежерээр томилогдсон. Ажиллаад тодорхой мэдээлэл авсны үндсэн төрийн өмчийн компанид ямар ч сэтгэлгүй, улс төрчид сонгуульд ажилласан хүмүүсээ томилдог, улс төрчдийн гар хөл бологсод ажиллаж байна гэх мэдээлэл өглөө.
Хуурай газар дээр төмөр зам хамгийн хямд тээвэр гэлцдэг. Бид таван их наяд төгрөгөөр Тавантолгойн төмөр зам барьчихаад авто тээврээр 15.74 ам.доллараар, гэтэл хямд байх ёстой төмөр замын тээврээр 18 ам.доллараар гэрээлсэн байна. Хэрэв автозамаас үнэтэй тээвэрлэх юм бол бид яах гэж төмөр зам барьсан юм бэ.
Төрийн өмчит компанид улс төрчдийн нөлөө орсон учраас энэ компани ийм өндөр үнээр тээвэр хийхээс өөр аргагүй байна. Тавантолгой төмөр замын ажилдын тоо 1000 байхад хувийн хэвшил 280 хүнээр яг ижил ажил явуулж байна. Захирал нь 19 сая төгрөгийн цалинтай. Нүүрсээ хямд тээвэрлэх нь л бидний гол зорилго. Тавантолгой амнаас төмөр зам руу тээвэрлэх 14 км газарт 130 тонн нүүрс ачихад л нэг сая 78 мянган төгрөгөөр тээвэр хийж байна. Дунд нь хулгайч ийм их байхад яаж тээврээ хямд хийх юм бэ.
180 хүний 120 нь гашуунсухайт төмөр зам дээр очиж үзээгүй, ийм л нөхдүүдээр дүүрэн байна. Энэ хүний томилолтын зардал гэхэд л хоёр тэрбум төгрөг байна.
Э.Тамир: Өнгөрсөн оны 11 сард хяналтын менежер бий болгоё гэх шийд гарсан. Би өнгөрсөн нэгдүгээр сард томилогдоод очсон. Намайг очсон цагаас шаардлагатай материал гаргаж өгөхгүй байгаа. Иймээс бүх төрлийн шалгалт оруулж байгаа. Тухайлбал, хяналт үнэлгээний үндэсний хорооноос шалгалт оруулсан, Татвар, НДЕГ-ын шалгалт оруулна. Очоод харахад олон хүнйи ажил үүрэг давхардсан байна. Худалдан авах хоёр ажиллагаа байх жишээтэй. Миний хувьд таван сая төгрөгийн цалинтай, жолооч өгсөн ч би алхдаг" гэлээ.