Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2025.04.11 17:18
1965
Хамт ажилладаг хүнийхээ хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая төгрөгийн зээл авсан хэрэг гарчээ
 
Энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна" гэсэн гомдол мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
 
Мөн тус аймагт иргэн О энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180,000 төгрөгийн зээл авсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэн тус аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулж байна.
 
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгдсэн байна.
 
Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэнд халдах үйлдлийг гаргаж болзошгүй байх тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.