Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.04.12 19:25
839
“Бат-Ундарга хэт” ХХК сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц ферм хөгжүүлэхийг зорьж байна

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа эрчимжсэн мал, аж ахуй эрхэлж буй “Бат-Ундарга хэт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

“Бат-Ундарга хэт” ХХК нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдан 20 гаруй сүүний чиглэлийн үхэртэй болж, өдөрт 50 гаруй литр сааль авдаг байна.

Мөн сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц ферм хөгжүүлэхийг зорьж буй юм. Ингэхдээ Хархорин сумын зах худалдааны төвүүд болон, ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн байгууллагад сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулдаг байна.

Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 400.0 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байгаа бөгөөд үлдсэн хувийг импортоор хангаж байна. Монгол Улс дотоодынхоо сүүний зах зээлийг бүрэн хангахын тулд өндөр ашиг шимт фермерийн үнээний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг энэ салбарынхан онцолж байна.