Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд оролцлоо. Мөн “Бүсийн онцлог, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийн Модератороор ажиллалаа.
Хэлэлцүүлгийн панелист:
Мөн Хархорум хотын захирагч Л.Халтар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Архангай аймагт болж буй тус хуралдааны хүрээнд таван салбар хуралдаанд:
“Бүсийн онцлог, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлэгт:
Хангайн бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцлээ. Ингэхдээ орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах гарц боломж, "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулах юм.