Лхагва гарагийн өглөөний зочноор БШУ-ны ҮЭХ-ны СӨБ-ын ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг оролцлоо. Түүнтэй багш ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон цалин урамшууллын асуудлын талаар ярилцлаа.
-Боловсролын тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим нэг хууль дүрэм хэрэгжихгүй байна. Тиймээс энэ үүсээд байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье
-Боловсролын тухай хуульд шинэчлэлт орсон. Энэ хугацаанд боловсролын ерөнхий хуулиар ажилчид, сурагчдын асуудлыг шийдвэрлэсэн шинэ хууль гарсан. Гэхдээ тус хуулийг хэрэгжүүлэхэд олон асуудлууд тулгамдаж байгаа. Жишээлбэл, сурагчдын хэрэглэх хэрэглэгдэхүүн, тооны асуудал байна.
Боловсролын хууль нь бүх нийтэд чанартай боловсрол олгох, тэгш хамруулах, насан туршийн сайн зан чанар суртахуунтай болгох, төлөвшүүлэх зорилготой. Гэвч тэгш хамруулах гэдэгт сургуулийн өмнөх боловсролын салбарт хүндрэлтэй олон асуудал тулгарч байна.
Нэг ангид байх хүүхдийн тоо 15-аас дээш буюу 40-50 хүүхэдтэй байдаг. Харин тэгш хамруулах үүднээс тусгай хэрэгцээт хүүхдийг хамруулсан байдаг. Гэвч тусгай хэрэгцээт хүүхдийг хамруулснаар багшийн ачаалал маш их нэмэгддэг. 40 хүүхэдтэй ажиллаж байхад нэг тусгай хэрэгцээт хүүхэд (хөнгөн хэлбэрийн бус хүнд хэлбэрийн) орж ирж хууль зөрчигдөж байна. Мөн эцэг эхчүүд тусгай хэрэгцээт хүүхдээ эмнэлэгт үзүүлээгүй аутизмтайг нь оношлуулаагүй байх зэрэг нь багшийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн багшийн нийгмийн асуудал буюу илүү цагийн урамшуулал зэрэг шийдвэрлэгдэхгүй асуудлууд байсаар байна. Ахмад настай багшийн удаан жил ажилласан нэмэгдэл олгохгүй байх асуудал гарсаар байна.
Эцэг эхчүүд боловсролын тухай хуульд заасан эрхийг эдлээд, үүргээ хэрэгжүүлэхгүй асуудал их гардаг.
-Багш нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй. Цалин урамшуулал бага байгааг багш нар хэлж байсан. Эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй удсанаар багш нар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүйд хүрсэн гэж байсан. Тус асуудал шийдэгдсэн үү
-Багш, ажилчид маш их ачаалалтай ажилладаг учраас хаврын улиралд маш их өвчилдөг.
Эмнэлэгт очоод үзүүлэхээр эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, хүндээр өвдөж эмнэлэгт очихоор эмнэлэг хүлээж авахгүй байх, нийгмийн даатгал төлөгдөөгүй учир зээл авах боломжгүй байдалтай байгаа. Мөн цалин багатай учир эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна гэх гомдлыг манайд их гаргаж байна.
Тиймээс бид цэцэрлэгүүдээс судалгаа авсан. Улаанбаатар хотод 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний 256 нь манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагад гишүүнчлэлтэй байдаг. 256 цэцэрлэгийн 190 гаруй нь судалгаанд хамрагдсан. Үүний 256 нь манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагад гишүүнчлэлтэй байдаг. 256 цэцэрлэгийн 190 гаруй нь судалгаанд хамрагдсан.
Судалгаанаас харахад 68 хувь нь эрүүл мэндийн даатгал өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байсан.
Тиймээс бид холбогдох байгууллагуудад хандахад санхүүжилт хүрэхгүй байгаа учир тус асуудал шийдэгдэхгүй байгаа гэх хариу өгсөн. Харин боловсролын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзахад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нэг хүүхдэд ногдох зардлаар санхүүждэг. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал гэдэг нь 2024 оны 5-р сард нэмэгдсэн байдаг.
2022 онд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норм гарч, 2 жилийн дараа 2 сая 805 мянган төгрөг (1 хүүхдэд) гэж гарсан. Гэвч энэ нь хүрэлцдэггүй.
Тиймээс өнгөрсөн долоо хоногт засгийн газрын хуралд нэг хүүхдэд ногдох нормыг 15 хувь нэмэх асуудлыг оруулсан ч сангийн яам, засгийн газар зөвшөөрөөгүй. Өнөөдрийг хүртэл багш, ажилчид хохирсоор байна.
-Энэ мэт асуудлын хажуугаар багшид үзүүлэх дарамт шахалт ихэссэн гэж багш нарын зүгээс ярьж байсан. Үүнээс үүдэн багш нар ажлаасаа гарах, ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл үүсээд байна.
-Хүний нөөц дутагдалтай байгаа. Илүү цагийн асуудлыг шийдвэрлэж, шинэ хөдөлмөрийн хуулийн дагуу зөвхөн үндсэн цалингаас олгогддог байсан илүү цагийн урамшуулал дээр нэмэгдэл хөлс оруулдаг болсноор илүү цагийн урамшуулал нэмэгдсэн. 500 мянган төгрөг авдаг байсан бол 900 мянган төгрөг авдаг болсон.
Мөн эцэг эхчүүд хүүхдээ авч явсныхаа дараа миний хүүхдийг цохисон зодсон, маажсан байна гэдэг.
Харин эцэг эхчүүд хүүхдүүддээ төлөвшүүлэх ажлыг ерөөсөө хийхгүй байна.
Гэхдээ эцэг эхчүүд миний хүүхдийг загнасан, цохисон гэх зэргээр дарамтлах асуудлууд гардаг. Өчигдөр гэхэд л нэг цэцэрлэгийн багш хүүхдүүдээ гадаа гулсуур дээр тоглуулж байгаад гэмтээсэн хэрэг гарсан. Гэмтсэн гэдэг нь хүүхдэд хөхрөлт үүссэн байсан. Гэтэл багш, багшийн туслах хоёрт арга хэмжээ ав. Цалин хөлсийг нь хасаж, багшийн туслахыг ажлаас нь хал гэх асуудал эцэг эхчүүдээс тавьсан. Энэ бол энгийн нэг жишээ. Ийм асуудал маш их гардаг.
Эцэг, эхчүүд ирээд уурлаад загнахаар залуухан багшийн туслахууд уйлаад ажлаа хаяад явж байгаа тохиолдлууд гарч байна.
Хавар ачаалал их байдаг учраас СӨБ-ийн багш бэлтгэх сургуулийн сурагч нарыг дадлага хийлгэдэг.
Гэхдээ дадлага хийсэн хүүхдүүдийн ихэнх нь багшаар ажиллахгүй гэх шийд гаргаж байна.
Шууд дамжуулалт: