m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.16 12:44
858
Ж.Алдаржавхлан: Садар самуун, гэмт хэргийн гээд болохгүй бүтэхгүй бүх зүйл FB хуудаст явагдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн орчин дахь FB цахим хуудсыг 1-3 сарын хугацаанд хаах санал гаргасан. Үүнтэй холбоотой дараах тодруулгыг авлаа. 

-Өчигдөр байнгын хороон дээр цахим гэмт хэргээс хүүхэд хамгаалах талаар яригдсан. Энэ үеэр манай улсад болж бүтэхгүй бүх зүйл ФБ хуудаст болж байна. Гэмт хэрэг, садар самуун,  маркетинг гээд бүх зүйл тэнд явагдаж байна. Үүнээс хүүхдүүдээ хамгаалахын тулд 16 нас хүртэлх хүүхдийн ФБ хэрэглээг хориглох, сургууль орчим хянах санал юм. Бид хүүхдээ хамгаалахын тулд , урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг хийх хэрэгтэй.  Австрали улс гэхэд  16 нас хүртэлх хүүхдийн сошиал хэрэглээг хаах хууль баталсан. Цахим орчинд хүүхдүүд цахим гэмт хэрэг, дээрэлхэлтэд өртсөн байна гэдгийг нотлохын тулд сургуулийн орчимд ФБ хааж үзвэл тэр хүүхдүүд хаашаа шилжих вэ гэдэг нь тодорхой болно. Одоо манай хэд цаасан дээрх л тоо яриад байгаа.  Иймээс сургууль орчим хааж үзвэл яах вэ гэсэн санал тавихад Боловсролын сайд дэмжиж байгаа. Одоо иргэд шүүмжилж байгаа ч ирээдүйд хэзээ нэгэн цагт  хүүхдүүдээ ФБ-ээс холдуулах  ажил явагдах л болно.