Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэж, танилцах юм.
-“Нүүрсний экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
-Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар
-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэж танилцана.