Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.04.16 14:43
944
Б.Даваадалай: Өнгөрсөн жил маш их зам тавиад түүхэнд байгаагүй засвар хийсэн

НЗД-ын орлогч Б.Даваадалайгаас автомашины татварын асуудлаар тодрууллаа.

НЗД-ын орлогч Б.Даваадалай: Автомашины татварыг буцаа бууруулахын эсрэг байр суурьтай байгаа. Нийслэлийн замын санд өнгөрсөн жилүүдэд 80-100 тэрбум төгрөг хуримтлагддаг байсан. Харин одоо замын татвар, автомашины татвараар нэмэгдүүлж, ойролцоогоор 250 тэрбум төгрөг болгох ёстой байгаа.

250 тэрбумын 150 гаруй тэрбум нь замын засвар үйлчилгээнд явах ёстой. 

Бид замыг нь засаад аюулгүй аваар осолгүй, машинд нь эвдрэл гэмтэлгүй замаар явуулах зорилготой байгаа. Ингэснээр жолооч нарын халааснаас мөнгө хэмнэгдэнэ. Би энийг хариуцлагатайгаар хэлье.  Иргэд эвдрэхээс нь өмнө 5 төгрөгийн засвар үйлчилгээ хийе гэхээр хэрэггүй гэж үздэг. Тэрийгээ гаргахгүй байж байгаад маргааш нь эвдэрчихээр 5 биш 50 төгрөг гаргадаг.  Бид 500 гаруй сая төгрөгийг автомашины сэлбэгт гаргадаг. Автомашины явах ангийн сэлбэг хамгийн ихээр авдаг. Тэр нь эвдрэлтэй замуудаас үүсдэг.

Өнгөрсөн жил маш их зам тавиад түүхэнд байгаагүй засвар хийсэн. 

Шууд дамжуулалт: