Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.04.16 17:44
2524
П.Мөнхтулга: Оюутолгойд хоёр лиценз эзэмшиж байгаа “Онтрэ” ХХК хайгуул дээр ямар ч зардал гаргаагүй тул Монголын ЗГ 34 биш 100 хувь эзэмших боломжтой

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсон, гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Энэ үед УИХ-ын гишүүн П.Мөнхтулга “Онтрэ” ХХК хайгуулын зардал гаргахгүйгээр ашиглаж байгаа тул Монголын Засгийн газар 34-өөс илүү хувь эзэмших боломжтой гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

“Оюутолгойн бүлэг ордоос таван компани лиценз авсан. “Онтрэ” гэдэг компани Оюутолгойн гэрээг байгуулагдах үед лицензийн талбайд хайгуул хийгээгүй байсан нь өнөөдөр ил болж байна.

Өөрөөр хэлбэл, Оюутолгой хайгуулаа хийгээд, газар доорх баялгийн нөөцийг тогтоогоод, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан болохоор яг хажууд нь нэгхэн метр зайтай газарт тийм хэмжээний баялаг байгаа нь  тодорхой болсон. Иймд ”Онтрэ”, Оюутолгойн хооронд 80:20 гэсэн битүү гэрээ байгуулагдаж, “Онтрэ” ХХК аз таарсан баялгийн 20 хувийг авсан байна. Тиймээс энэ компаний лиценз дээр бүгийг шинээр хийх боломжтой гэж харж байна. Монголын баялгийг хоёр компани хоорондоо тохироод, цээжинд багтсан тоогоороо хувааж идэж болохгүй.

Үндсэн логикоороо тухайн компани зардлаа гаргаад, эрсдэлээ үүрээд явсан бол Монгол Улс 34 хувиа авъя гэж байгаа. Гэтэл энэ компани нь ямар ч зардал гаргахгүйгээр маш их ашиг хүртэх нөхцөл байдал үүссэн дээр манай ЗГ ухаанаа уралдуулаасай гэж хүсэж байна.