Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 33 км/ 04-р сарын 16-ны өдрийн 17:24:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.