Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой “Бонд форум 2025” арга хэмжээ болж байна. Энэ үеэр СЗХ-ны дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.
СЗХ-ны дарга Т.Жамбаажамц: Хямд өртөгтэй, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг татах боломж нээгдэж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүү, өртөг, зардал тэр хэмжээгээр буурах боломжтой. СЗХ-ны нэг үндсэн чиг үүргийн нэг бол хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах байдаг. ТОП-100 компани олон шалгуур үзүүлэлтээр гарч ирдэг. Мөнгөн урсгал, татвар төлөлт, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур, шүүлтүүрээр гарч ирдэг.
Тиймээс ТОП-100 компани андеррайтерын компанигүй гарч болох боломжийг олгож байгаа. Андеррайтер үйлчилгээ бол хөрөнгийн зах зээл дээр гардаг үндсэн гол зуучлагч байгууллага юм.
Хамгийн гол зүйл нь шимтгэл, хураамжийг багасгах байгаа. Тиймээс хоёр чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгийн бирж, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудын арилжааны шимтгэлийг багасгах чиглэлээр хөрөнгийн биржийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.
Шууд дамжуулалт: