Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс П.Батчулуун эмчийн талаар тодрууллаа.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Прокурор шинжээч томилоод, шинжээч дүгнэлт гаргах юм бол хорих ял эдлүүлэхгүй байх зохицуулалт байгаа. Хорих ял эдлүүлэх буюу хуулийн хэрэгжилтийг биелүүлэх үүрэгттэй. Нөгөө талаасаа хүмүүнлэг ёсны зарчим байгаа.
Хорих ял эдлүүлж болохгүй өвчин гэж байгаа. Энэ өвчний жагсаалтад орсон хүмүүсийг хорих ял эдлүүлж болдоггүй.
Энэ процессын дагуу П.Батчулуун эмчийг хорих ял эдлэх бололцоогүй байна. Яагаад гэхээр хорих ялаас чөлөөлсөн өвчний жагсаалтад орсон өвчтэй байна гэх шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө саналаа гаргаад, прокурорын байгууллага шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж прокурор шүүхээр шийдвэрлэдэг. Энэ бүх процесс үргэлжлээд явж байгаа.
Өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр хорих ял шийтгэгдэх юм бол шууд шүүхийн танхимаас ачаад явдаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хүлээж бай гэдэггүй. Давж заалдах шатны шүүхээс хорих ял хэвээр үлдэх юм бол тэр хүнийг хорих анги руу шилжүүлдэг. Аль нэг хорих анги руу шилжүүлдэг. Хорих ял эдлүүлж байгаа процесс ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүний эрх ашгийг зөрчиж байна. Нэг хоног ч илүү хоригдож болохгүй.
Шууд дамжуулалт: