“АЛТНААС ҮНЭТЭЙ АВДАР ГЭЖ БИЙ”
/ ХОЁРДУГААР ХЭСЭГ/
Хүн төрөлхтний эрүүл аюулгүй амьдрах нь хүрээлэн буй орчинтой нягт холбоотой. Монгол Улсын эцэг хууль болох Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 2 дахь хэсэгт иргэн “ эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Энэ эрхийг эдлэхийн тулд олон асуудлыг шийдвэрлэвэл зохино. Тухайлбал цөлжилт, усны нөөцийн хомсдол, химийн бодисын зохисгүй хэрэглээ зэрэг тэдгээрийн улмаас байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь манай улсын хувьд тулгамдсан асуудал болж байна.
Онолын хувьд Хүний амьд явах эрхийн үндсэн баталгаа болсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах нь төрийн үүрэг байдаг. Энэ үүргээ биелүүлэхэд нь иргэний дэмжлэг оролцоо ч чухал. Гэвч Байгаль орчны салбарыг төр нь ч, иргэн нь ч үл тоодог.Өөрөөр хэлбэл хамгийн их анхаарах ёстой салбараа амьтай голтой хаячихсан нь л бидний алдаа юм.
Иймд Монгол гэсэн нэрийн дор оршдог, Монголын хөрс шороон дээр гишгэж, агаараар нь амьсгалдаг хүн бүрийг мод тарьж, хүрээлэн буй орчноо ногоон болгоход хувь нэмрээ оруулаач гэж уриалах нь энэ нийтлэлийн зорилго юм.
Бидэнд байгаль эх зэрэмдэглэсэн хөрс, огтолсон модоо өөрсдөө нөхөн сэргээх сүүлчийн боломжийг ч олгож байж мэднэ.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэдэгээ НҮБ-ын индэр дээр дуулиан шуугиантай зарлаж байсан нь саяхан. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаар хичээж яваа ард түмний хувьд хардах, санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин мод тарихыг эсэргүүцэж болохгүй. Хэн санаачилж, хэн эхлүүлэхээс үл хамааран иргэн бүрийн дэмжих ёстой зүйл бол мод тарих асуудал юм. Тиймээс улс төржихөө түр азнаад хашаандаа, хотхондоо ганц ч болтугай мод суулгаж чадвал та сошиалд мянган шүүмжлэл бичихээс илүү зүйл хийж бүтээнэ.
НЭГДҮГЭЭР ХЭСГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ
... БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ эхний ээлжинд Сэлэнгэ аймаг- Орхон аймаг- Дархан-Уул аймаг гэсэн маршрутаар, дараагийн ээлжинд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв аймаг, мөн Говьсүмбэр-Дорноговь аймгийн Замын-үүд сум- Сайншанд хотуудад амжилттай ажиллаж, орон нутгийн иргэдээс магтаал, зэмлэлийг тэнцүүхэн хүртээд ирсэн.
Мөн удаан хугацаанд бугласан салбарын болон албан хаагчдын нийгмийн асуудлууд дурдагдаж, чадах зүйлээ газар дээр нь шийдвэрлэж байсныг дурдах нь зөв байх. Ямар асуудал дурдагдаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар цухуйлгавал:
Энэ бол түүний ажлаа хүлээж аваад сар гаруйн хугацаанд хийсэн ажлын зарим нь юм. Цаашид ч шийдвэрлэх ёстой асуудлууд, хийх ёстой ажлууд түүнийг хүлээж байна. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд төрийн ажил хурдан явагдаж болдог гэдгийг харуулж байгаа нь сайшаалтай боловч үр дүнг нь дүгнэхэд эртдэх биз...
СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА
/ГУРАВДУГААР ХЭСЭГ/ ТӨР НЬ ИРГЭНДЭЭ, ИРГЭН НЬ ТӨРДӨӨ НАЙДАХАА БОЛЬЁ