Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.08.18 10:36
5410
Засал хийх нэрийдлээр 15 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн ламд 10 жилийн хорих ял оноов

Засал хийх нэрийдлээр насанд хүрээгүй хүүхдэд "Ө" гэгч лам бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. 

Өмнөх шүүх хурлаар, шүүгдэгч "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлээд, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн 13 шүүгч нэгдэн тус саналыг хэлэлцэж, хариуг энэ Мягмар гарагт гаргахаар болоод байсан юм.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал өчигдөр болж, шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.