"Эрдэнэс ТаванТолгой" ХК-ийн уурхайн төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Төмөрсүх өнөөдөр /2023.05.18/ "ЭТТ-1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын компанид худалдсан" тухай хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл "ЭТТ" компанийн зүгээс нэр хүндэд нь ноцтой халдсан асуудлаар мэдэгдэл гаргалаа.
Тодруулбал, "ЭТТ" ХК нь уурхайн эзэмшлийн орд газраа гаднын компанид зарсан гэдэг нь үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
Ц.Төмөрсүх гэгч нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй үндэслэлээр хуулийн дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг 30 хоногийн өмнө авсан хүн аж.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.