
Баялаг бүтээгч
ББДХ-ний ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд оролцлоо
Хавар зунжин усалж, арчилсан хөдөлмөрийнхөө үр шимийг ногоочид одоо л хүртэх гэж байна. Тэгвэл тэдэнд хамгийн их тулгардаг бэрхшээл нь борлуулах сүлжээ, зах зээл гэдгийг уулзалтын үеэр бичил бизнес эрхлэгчид хэлж байлаа. Бичил бизнес эрхлэгчдэд зээл олдохгүй, ногоогоо борлуулах талбай олдохгүй, худалдан авагч байхгүй гэхчилэн бэрхшээл их. Гэсэн хэдий ч шантралгүй , ухарч няцалгүйгээр өнөөдрийг хүрсэн ногоочид Төв цэнгэлдэх хүрээлэнг өөрсдийн тарьж ургуулсан шинэхэн ногоо, жимс жимсгэнээр Улаанбаатарчуудын дархлааг дэмжихээр дэлгэн тавьжээ. Үзэсгэлэн энэ сарын 16-наас эхэлж долоо хоногийн турш үргэлжилнэ.

Б.Нарангоо

2021.09.17 19:07

2182